“Ухаалаг хот 2025” олон улсын чуулганы хүрээнд Startup Park-д ухаалаг хотын шийдэл, инноваци, технологийн чиглэлээр олон сонирхолтой илтгэлүүд тавигдаж, оролцогчид ирээдүйн хотын хөгжлийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр AI, IoT, ухаалаг дэд бүтцийн шинэчлэл, старт-ап экосистемийн хөгжлийн туршлага, олон улсын жишиг шийдлүүдийг танилцуулж, хотуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, технологийн нэгдлийн ач холбогдлыг онцлон хэлэлцсэн юм.

Startup Park нь шинэ санаа, инноваци, дижитал шилжилтийн гол эх үүсвэр болж байгааг оролцогчид тэмдэглэж, ухаалаг хотын хөгжлийн ирээдүй технологийн гарааны компаниудын бүтээлч шийдлээс эхэлдэг гэдгийг тодотгов.