Инчон хотын Эдийн Засгийн Чөлөөт Бүс (IFEZ)-д зохион байгуулагдсан “Smart City Summit 2025” олон улсын чуулган амжилттай болж, 17 улсын 70 гаруй төлөөлөгч ухаалаг хотын хөгжлийн туршлага, инновацын шийдлээ хуваалцлаа.
Чуулганы үеэр Монгол Улсын “Хөшгийн хөндийн Эдийн Засгийн Чөлөөт Бүс” албан ёсоор гишүүнээр элсэж, IFEZ-тай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан нь Монголын ухаалаг хотын хөгжлийн зорилтод чухал ахиц боллоо.
Энэхүү арга хэмжээнд дэлхийн олон улсын хотуудын удирдлагууд, технологийн тэргүүлэх компаниуд оролцож, ухаалаг хотын шинэчлэл, инноваци, ногоон дэд бүтэц, өгөгдөл ба кибер аюулгүй байдал, ирээдүйн хот төлөвлөлтийн чиг хандлагын талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Чуулганы хүрээнд оролцогчид хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг судалж, туршлага солилцсон нь IFEZ-ийг бүс нутгийн ухаалаг хотын хөгжил, технологийн инновацийн төв болгон бэхжүүлэхэд чухал түлхэц болсон юм.
Инчоны Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн захирал Юн Вон-Сок илтгэлдээ:
“AI хотын санаачилга бол хот өөрөө өгөгдлөөс суралцаж, иргэдийн амьдралыг урьдчилан таамаглан сайжруулах шинэ философи. Инчоны Эдийн Засгийн Чөлөөт Бүс инноваци, олон улсын хамтын ажиллагааны төвийн үүргийг тогтвортой гүйцэтгэнэ” хэмээн онцлов.








