Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 96 дугаар тушаалаар байгуулагдсан “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, уг хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсэг” хуралдлаа.

Хуралд Шадар сайдын Ажлын албаны дарга А.Даваажаргал, чөлөөт бүс хариуцсан зөвлөх Алтай болон холбогдох албан тушаалтнууд оролцож, хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс гүйцэтгэсэн судалгаа, хэрэгжүүлсэн ажлын явцтай танилцан, санал солилцов.

Мөн цаашид бизнес эрхлэгчидтэй илүү нягт хамтран ажиллах шаардлагатайг онцолж, чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааны чиглэл, онцлогийг нарийвчлан тодорхойлох, хэтийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах чиглэл өглөө.