Их Британи Улсын CityUK байгууллагын Гадаад хамтын ажиллагааны захирал Анна Рожерс, Азийн бүсийг хариуцсан захирал Чуки Мура нар Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд ажиллалаа.

Уулзалтын үеэр өмнө нь ярилцаж, төлөвлөж байсан хамтын ажиллагааны ажлууд бодит ажил хэрэг болж эхэлж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хуульд заасны дагуу Олон улсын санхүүгийн төв нь Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулагдах бөгөөд энэхүү ажлын хүрээнд шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг Английн Элчин сайдын яам, Монгол Улсын Шадар сайдын дэмжлэгтэйгээр хамтран боловсруулж байна.

Энэхүү чухал ажлыг хэрэгжүүлэхэд дэмжин хамтран ажиллаж буй бүх талуудад талархал илэрхийлж байна.