Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотын Иргэдийн Хурлын дарга Чүнг Хэ-хвонтэй уулзаж, өмнө нь харилцан ярилцаж тохиролцсон хамтын ажиллагааны арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэн, цаашид хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг дэлгэрэнгүй хэлэлцэж, харилцан мэдлэг, туршлага солилцох, цаашлаад хамтын ажиллагааг гэрээ, хэлэлцээрийн түвшинд албажуулах саналыг Инчон хотын Иргэдийн Хурлын дарга Чүнг Хэ-хвон илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Чүнг Хэ-хвон Монгол Улсын Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс нь Хиймэл оюунд (AI) суурилсан хот хөгжүүлэлтийн AI City Initiative санаачилгад нэгдсэн эхний таван оролцогчийн нэг болсонд баяр хүргэв.