БНХАУ-ын Элчин сайд Шэнь Минжуань болон холбогдох албаны мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзаж, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцуулж санал солилцов.
БНХАУ нь эдийн засгийн болон хөгжлийн тусгай бүсүүд байгуулж, амжилттай хэрэгжүүлсэн туршлагаараа дэлхийд тэргүүлэгч юм.
Тус улсын мэргэжлийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад хамтран оролцохыг урьлаа.
Уулзалтын үеэр БНХАУ-ын Хайнань арал нь өнөөдөр бүхэлдээ эдийн засгийн чөлөөт бүс болж байгааг онцолж, Монгол улс дахь чөлөөт бүсүүдийн хамтын ажиллагааны чухлыг дурьдлаа. Түүнчлэн Элчин сайд Шэнь Минжуань БНХАУ нь эдийн засгийн болон хөгжлийн тусгай бүсүүдийг байгуулж, амжилттай хэрэгжүүлсэн өөрсдийн мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцаж, хамтран дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Өөрсдийн цаг заваа гаргаж, үнэтэй зөвлөгөө өгсөн Элчин сайд таньд болон таны баг хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж, амжилт хүсье.



