Хөшигийн Хөндийн Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн захирагч Б. Саранчимэг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EСБХБ)-ны шинээр томилогдсон суурин төлөөлөгч Жахан Шамсиев-тай Чөлөөт бүсийнхээ бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж уулзлаа. Ноён Жахан Шамсиев нь чөлөөт бүсийн хөгжлийн талаар ажиллаж байгаагүй боловч EСБХБ-ны төв Азийн орнуудын санхүүгийн салбарын байгууллагын зээл хариуцаж байсны хувьд Олон Улсын Санхүүгийн Төвийн талаар нэлээд сайн ойлголттой байсан. Түүнчлэн Ноён Жахан Шамсиев Монгол Улсад Олон Улсын Санхүүгийн Төв байгуулах төлөвлөгөөг ихэд сонирхон дэлгэрүүлж асууж байв. Дэд бүтцийн төслүүдийн хувьд EСБХБ Монголд Аж Үйлдвэрийн Парк байгуулах чиглэлд ажилласан боловч Дархан болон Эмээлтийн аж үйлдвэрийн парк хөгжүүлэхэд оролцох, дэмжлэг үзүүлэх ажил нь удаашралтай байсныг дурьдсан. Тиймээс Хөшигийн Хөндийн Эдийн Засгийн Чөлөөт Бүс бүс дээр дэд бүтцийн байгууламж барих, санхүүжүүлэх төсөл судлаж эргэж холбогдохоор болов. Мөн эдийн засгийн чөлөөт бүс дээр техник туслалцаа үзүүлэх туршлагатай экспертийг EСБХБ-аас оролцуулах боломжийг судлаж үзээд эргэж мэдэгдэхээр болсон.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны шинээр томилогдсон суурин төлөөлөгч Жахан Шамсиев-тай уулзлаа.
