MCC Capital Engineering and Research Incorporation Limited компанийн Гадаад зах зээл хариуцсан захирал Ye Yaning болон багийн гишүүд Хөшигийн Хөндийн Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн Захирагч Б. Саранчимэгтэй уулзлаа. Уулзалтын зорилго нь хамтын ажиллагааны боломжуудыг судлах, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын туршлагатай танилцах, дэд бүтцийн зураг төслийн ажлын туршлагаа хуваалцах.

Хэлэлцүүлгээр Хөшигийн Хөндийн ЭЗЧБ-ийн байгуулалтын тухай мэдээлэл өгч, захирагчийн ажлын албаны бүтэц, MCC компанийн үйл ажиллагаа, тэдний Монголд хэрэгжүүлэхээр зорьж буй төслүүдийг танилцуулав. Төслүүдэд хурдны зам, халаалтын станц, авто зам, сэргээгдэх эрчим хүч, металургийн үйлдвэрлэл зэрэг багтана. Ирээдүйд дэд бүтэц, хөгжилд чиглэсэн төслүүдийн хэрэгцээг тодорхойлон, цаашдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байна.
