ХХЭЗЧБ-ийн Захирагч Б. Саранчимэг цахим хэлбэрээр ИБУИНХУ-ын CityUK байгууллагын зөвлөх Стив Борн, Астана IFC-ийн шүүх, Арбитрын зөвлөх, хуульч Mr. Christopher Campbell Holt OBE нарын төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар ХХЭЗЧБ-ийн одоогийн бүтээн байгуулалтын явц, Астана IFC-ийн хууль эрхзүйн орчин, бизнесийн давуу талууд, шүүх, арбитрын байгуулалтын туршлага, үүнтэй холбоотой сорилтуудыг хэлэлцсэн байна. Мөн Монголд IFC байгуулах хуулийн төсөл, шаардлагатай нөхцөл, үе шатуудыг онцлон ярилцаж, эдгээрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжийг судаллаа.

Mr. Campbell-Holt Монголд ирж, хамтран ажиллах боломжийг судлах, танилцуулга арга хэмжээ зохион байгуулах талаар уулзалт хийж, зөвлөх үйлчилгээний нөхцөл, хугацааг тодруулахад зөвшилцсөн байна. Энэ үйл явц нь Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүсийн шинэ хөгжил, хөрөнгө оруулалтыг ухаалаг, харилцан ашигтай зохион байгуулахад чухал хэрэгтэй алхам болно.