•Уулзалтаар Олон улсын санхүүгийн төвтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх, Их Британийн Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Мөн Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд Олон улсын санхүүгийн төв байгуулах, цаашлаад шаардлагатай хууль, эрх зүйн орчин, олон улсын шилдэг туршлага, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.

•Монгол Улсын Засгийн газар 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг тусгасан бөгөөд 2025 онд Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөг баталснаар уг төслийг хэрэгжүүлэхэд шинэ шат эхэлж байна.