Инчоны Эдийн Засгийн Чөлөөт Бүс IFEZ нь 2003 онд Инчон олон улсын нисэх буудлын ойролцоо байгуулагдсан. Сонирхолтой нь, анх энэ бүс нутагт газар огт байгаагүй — далайг нөхөн сэргээж далайн усыг соруулж шинээр газартай болгож, дэд бүтцийг байгуулахад долоон жил зарцуулжээ.

Тухайн үед эдийн засаг хүнд байдалд байсан тул төслийн хөрөнгө оруулалтыг Солонгосын Засгийн газар болон АНУ тус бүр 50 хувь хариуцсан байна. Одоо Инчоны Чөлөөт Эдийн Засгийн Бүс нь 540 мянга гаруй хүн амтай, 200 гаруй олон улсын болон гадаадын компани үйл ажиллагаа явуулдаг ухаалаг хот болон өргөжжээ.

Уулзалтын үеэр комиссар Вонсок Юон Монгол Улс агаарын тээвэр, хот төлөвлөлтийн давуу талаа судалж, зөв ашиглах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн газар төлөвлөлт, ашиглалтыг оновчтой хийх шаардлагатайг дурдсан. Түүнчлэн хөрөнгө оруулалт татах нь чөлөөт бүс хөгжүүлэх хамгийн чухал бөгөөд хамгийн хүнд хэсэг гэж хэллээ.

Тэрбээр Инчоны Эдийн Засгийн Чөлөөт Бүсийг 20 жилийн турш хөгжүүлэх явцад олон алдаа гаргаж байсан ч, үүний зэрэгцээ үнэт туршлага, ноу-хау, технологийн дэвшил хуримтлуулсан бөгөөд энэ бүх мэдлэг, туршлагаа бидэнтэй хуваалцаж, дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.