Уулзалтаар Хан-А Институт болон Yooshin групп Хөшигийн Хөндийн Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн төлөвлөлт, зураг төслийн ажил, бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн хувилбаруудын талаар санал солилцож, хамтран ажиллах боломжийг ярилцав. Хан-А Институт болон Yooshin групп нь Инчон хотыг бүтээн босгоход оролцсон туршлагаа хуваалцаж зөвлөгөө дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийллээ.
БНСУ-ын хот хөгжүүлэлт, судалгааны Хан-А Институтын удирдлагууд болон 60 жилийн түүхтэй Yooshin группын газар, хэлтсийн дарга нартай уулзлаа.
