Уулзалтаар ноён Рене ван Хелл тус банкны Монгол Улс дахь үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөг товч танилцуулж, Хөшигийн Хөндийн Чөлөөт Бүсийн засаг захиргаа байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийллээ.
ХӨ-ийн Эдийн засгийн чөлөөт бүсийн стратеги төлөвлөгөөг танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудыг санал болгож ярилцлаа.

ЕСБХБ-ын зүгээс техник туслалцаа, урт хугацааны санхүүжилтийн хувилбар, тус бүсийн зүгээс санал болгосон төслүүдийг өөрийн багийн хамт судалж үзэхээ мэдэгдлээ.

