Хөшигийн Хөндийн Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн Захирагч Б.Саранчимэг өнөөдөр Австрали Улсын “Square One Atelier” архитектурын компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Австрали Улсын “Square One Atelier” компани цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хүннү хотын төлөвлөлтийн ОУ-ын уралдаанд оролцож буй бүтээлдээ дөрвөн үе шаттайгаар хөгжүүлэхээр тооцоолж, эхний үе шат нь эдийн засаг, хөрөнгө оруулалт болон ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн чөлөөт бүсийн төлөвлөлт, хөгжүүлэлтэд анхаарсан гэдгээ онцолж хэллээ.Хөшигийн Хөндийн Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн захирагч Б. Саранчимэг Австрали Улсын “Square One Atelier” компанийн төлөөлөлд талархал илэрхийлэн, амжилт хүсэн, цаашид зураг төсөл, хот төлөвлөлтийн ажилд хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийллээ.