Чөлөөт бүс болон хот төлөвлөлтөөр мэргэшсэн БНХАУ-ын Шанхай хотын “Urban Plus” компанийн төлөөллийг Хөшигийн Хөндийн Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн Захирагч Б. Саранчимэг хүлээн авч уулзан, ХХЭЗЧБ-ийн төлөвлөлтийг танилцуулж, цаашид зураг төсөл, хот төлөвлөлтийн ажилд хамтран ажиллах санал солилцлоо. “Urban Plus” компани нь БНХАУ-ын хэд хэдэн чөлөөт бүсийн төлөвлөлтийг хийж гүйцэтгэсэн ба Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах ОУ-ын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож буй өөрсдийн бүтээл, түүний дотор Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн төлөвлөлтийн хэсгийг танилцуулж, Монгол Улсын Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн төлөвлөлт, хот хөгжүүлэлтийн ажилд гар бие оролцож хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.