Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагч Б.Саранчимэг болон Ажлын албаны төлөөлөл Монгол–Солонгосын Эдийн засгийн харилцан туслах нийгэмлэгийн ТУЗ-ын дарга Ким Дон Гин болон тус нийгэмлэгийн холбогдох албаны төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны хүрээ, чиглэлийг талаар санал солилцон, уулзалтын дүнд талууд хамтын ажиллагааг шат ахиулж, цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.





