Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагч Б.Саранчимэг Монгол Солонгосын Эдийн Засгийн Харилцан Туслалцах Нийгэмлэгийн ТУЗ-ын дарга Ким Дун Гин-тэй “Хамтран Ажиллах Санамж Бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд Хөрөнгө оруулалт, шинэ техник технологийг нэвтрүүлэх болон БНСУ-ын төрийн байгууллага болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хүргэх, тус бүсийн газар нутагт бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг бүрдүүлэх, чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлээр хамтран судалгаа хийх, харилцан туршлага, мэдлэг, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллах юм. Монгол Солонгосын Эдийн Засгийн Харилцан Туслалцах Нийгэмлэг нь 2016 онд Монгол Солонгосын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан.
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСЭД БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТНА




