Ноён Гавин Соммерсон болон их Британы төр, хувийн хэвшлийн төлөөллүүд 2025 оны 11 дүгээр сарын 27-нд болох Их Британи – Монголын Дэд Бүтцийн Форумд оролцохоор ирсэн ба Энэ байгууллага нь Их Британийн Засгийн газрын дэмжлэгтэй инновацийн хурдасгуур байгууллага бөгөөд хот болон тээврийн салбар дахь ухаалаг шийдэл, дижитал инновацийг хөгжүүлдэг аж.

Тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

Хотын инноваци (Urban Innovation): Ухаалаг хотуудыг хөгжүүлэх, дижитал дэд бүтцийг сайжруулах, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх технологийн шийдэл боловсруулах. Тээврийн инноваци (Transport Innovation): Ногоон, тогтвортой тээвэр, автомат жолоодлоготой систем, нийтийн тээврийн дижитал интеграц зэрэг шинэ технологиудыг дэмжих.

Инновацийн экосистемийг холбох (Connecting Innovators): Засгийн газар, хувийн хэвшил, судалгааны байгууллага, стартапуудыг холбож, хамтын хөгжлийг дэмждэг.

Судалгаа, туршилт, демо төсөл хэрэгжүүлж шинэ технологийн шийдлүүдийг бодит хэрэглээнд нэвтрүүлэхэд тусалдагУулзалтаар талууд Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад тус байгууллага хэрхэн дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломжийг ярилцаж, Connected Places Catapult байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн Милтон Кэйнс хотын 10-минутын хотын төлөвлөлтийн туршлагыг Монгол Улсад, тэр дундаа Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд хэрэгжүүлэх талаар ярилцлаа.