Тус форумыг Их Британийн элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам зэрэг төрийн байгууллагууд, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс, Хүннү хотын захиргаа, Хүннү хотын хөгжлийн корпораци, Сэлбэ хот хөгжлийн корпораци зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагууд оролцож байна.
Мөн форумд оролцохоор Их Британийн British Standards Institution, Zaha Hadid Architects, Connected Places Catapult зэрэг Их Британийн Засгийн газрын харьяа байгууллагууд болон компаниуд танилцуулга хийж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна.
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн хувьд Их Британийн BIM буюу Building Information Modelling стандартыг бүтээн байгуулалтын ажилдаа нэвтрүүлэх боломжийг судалж байна.






