Logo

Мэндчилгээ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд байгуулагдсан Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс нь хөрөнгө оруулалт, худалдаа, үйлдвэрлэл, өндөр технологи, тээвэр, логистик, аялал жуулчлалыг уялдуулан хөгжүүлж, эдийн засгийн шинэ өсөлтийг бий болгох чухал бүс юм.

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс нь Хүннү хотын хөгжлийн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэсэн стратегийн байршил, авто болон төмөр замын холболт нь Монгол Улсыг бүс нутгийн эдийн засаг, худалдааны харилцаатай холбох өргөн боломжийг бүрдүүлж байна.

Бид Хүннү хотын хөгжил, дэд бүтцийн бүтээн байгуулалттай уялдуулан Хөшигийн хөндийг хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, худалдаа, шинэ технологи, тээвэр, үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн, өрсөлдөх чадвартай эдийн засгийн төв болгон хөгжүүлэхийг зорьж байна.

Энэ зорилгын хүрээнд төр, хувийн хэвшил, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчидтай нээлттэй, хариуцлагатай, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллах болно.

Хамтдаа хөгжиж, хамтдаа үнэ цэнийг бүтээцгээе.

Захирагч А. Амарсайханы хөрөг зураг

А. Амарсайхан

ХӨШИГИЙН ХӨНДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧ