Зарлал
ГАЗАР АШИГЛУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-ийн Захирагчийн 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/22 дугаар захирамжийн дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар газар ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг “Уламжлалт” хэлбэрээр зохион байгуулна.
Төсөл сонгон шалгаруулалтад үйлдвэрлэлийн зориулалтаар 3 нэгж талбарын нийт 12 га газар хамрагдах бөгөөд сонирхсон хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, байгууллагыг оролцохыг урьж байна.
Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулагдах өдрөөс ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэх бөгөөд тухайн сонгон шалгаруулалт явагдах өдрийн 15:00 цагт материал хүлээн авч дуусгана.
- Материал хүлээн авах хугацаа:
- 2026.10.19 - 2026.10.26
- Төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулагдах хугацаа:
- 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр
- Зориулалт:
- Үйлдвэрлэлийн зориулалт
- Газар:
- 3 нэгж талбар, нийт 12 га
- Харилцах утас:
- 51-261176, 88001311
Материал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,
“Эко Интернейшнл Тауэр” ХХК-ийн байр, 21 давхар, 2104 тоот.
Зарлагдсан газар болон төсөл сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хаягаас авна уу.
Захирагчийн ажлын алба: www.fez.gov.mn
Газрын цахим бирж: www.mle.mn
