Author: <span>admin</span>

IFEZ – Smart City Summit 2025: Монгол Улс гишүүнээр элсэж, ухаалаг хотын хөгжлийн олон улсын хамтын ажиллагаанд нэгдлээ

Инчон хотын Эдийн Засгийн Чөлөөт Бүс (IFEZ)-д зохион байгуулагдсан “Smart City Summit 2025” олон улсын чуулган амжилттай болж, 17 улсын 70 гаруй төлөөлөгч ухаалаг хотын хөгжлийн туршлага, инновацын шийдлээ хуваалцлаа. Чуулганы үеэр Монгол Улсын “Хөшгийн хөндийн Эдийн Засгийн Чөлөөт Бүс” албан ёсоор гишүүнээр элсэж, IFEZ-тай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан нь Монголын ухаалаг […]

“Ухаалаг хот 2025” Олон улсын чуулганы үеэр Startup Park-д технологийн шинэ санаа, инновацын шилдэг илтгэлүүд танилцуулав

“Ухаалаг хот 2025” олон улсын чуулганы хүрээнд Startup Park-д ухаалаг хотын шийдэл, инноваци, технологийн чиглэлээр олон сонирхолтой илтгэлүүд тавигдаж, оролцогчид ирээдүйн хотын хөгжлийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр AI, IoT, ухаалаг дэд бүтцийн шинэчлэл, старт-ап экосистемийн хөгжлийн туршлага, олон улсын жишиг шийдлүүдийг танилцуулж, хотуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, технологийн нэгдлийн ач холбогдлыг онцлон […]

Их Британи-Монголын дэд бүтцийн форумд оролцож, барилгын цахим стандарт болон сүүлийн үеийн хөгжлийн бусад хандлагын талаар санал солилцлоо.

Тус форумыг Их Британийн элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам зэрэг төрийн байгууллагууд, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс, Хүннү хотын захиргаа, Хүннү хотын хөгжлийн корпораци, Сэлбэ хот хөгжлийн корпораци зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагууд оролцож байна. Мөн форумд оролцохоор […]

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагч Б.Саранчимэг Их Британийн Хот хөгжил, тээврийн салбарын инновацийн байгууллага болох Connected Places Catapult агентлагийн олон улсын төсөл хөтөлбөр хариуцсан менежер Гавин Соммерсоныг өнөөдөр (2025.11.24) хүлээж авч уулзлаа.

Ноён Гавин Соммерсон болон их Британы төр, хувийн хэвшлийн төлөөллүүд 2025 оны 11 дүгээр сарын 27-нд болох Их Британи – Монголын Дэд Бүтцийн Форумд оролцохоор ирсэн ба Энэ байгууллага нь Их Британийн Засгийн газрын дэмжлэгтэй инновацийн хурдасгуур байгууллага бөгөөд хот болон тээврийн салбар дахь ухаалаг шийдэл, дижитал инновацийг хөгжүүлдэг аж. Тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн […]

ХӨШИГИЙН ХӨНДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСЭД БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТНА

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагч Б.Саранчимэг Монгол Солонгосын Эдийн Засгийн Харилцан Туслалцах Нийгэмлэгийн ТУЗ-ын дарга Ким Дун Гин-тэй “Хамтран Ажиллах Санамж Бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд Хөрөнгө оруулалт, шинэ техник технологийг нэвтрүүлэх болон БНСУ-ын төрийн байгууллага болон хувийн хэвшлийн хөрөнгө […]

Монгол–Солонгосын Эдийн засгийн харилцан туслах нийгэмлэгийн ТУЗ-ын дарга Ким Дон Гин болон тус нийгэмлэгийн холбогдох албаны төлөөлөлтэй уулзлаа

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагч Б.Саранчимэг болон Ажлын албаны төлөөлөл Монгол–Солонгосын Эдийн засгийн харилцан туслах нийгэмлэгийн ТУЗ-ын дарга Ким Дон Гин болон тус нийгэмлэгийн холбогдох албаны төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны хүрээ, чиглэлийг талаар санал солилцон, […]

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН Шанхай хотын “Urban Plus” архитектур, зураг төслийн компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Чөлөөт бүс болон хот төлөвлөлтөөр мэргэшсэн БНХАУ-ын Шанхай хотын “Urban Plus” компанийн төлөөллийг Хөшигийн Хөндийн Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн Захирагч Б. Саранчимэг хүлээн авч уулзан, ХХЭЗЧБ-ийн төлөвлөлтийг танилцуулж, цаашид зураг төсөл, хот төлөвлөлтийн ажилд хамтран ажиллах санал солилцлоо. “Urban Plus” компани нь БНХАУ-ын хэд хэдэн чөлөөт бүсийн төлөвлөлтийг хийж гүйцэтгэсэн ба Хүннү хотын төлөвлөлтийн үзэл […]

Австрали Улсын “Square One Atelier” архитектурын компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Хөшигийн Хөндийн Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн Захирагч Б.Саранчимэг өнөөдөр Австрали Улсын “Square One Atelier” архитектурын компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Австрали Улсын “Square One Atelier” компани цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хүннү хотын төлөвлөлтийн ОУ-ын уралдаанд оролцож буй бүтээлдээ дөрвөн үе шаттайгаар хөгжүүлэхээр тооцоолж, эхний үе шат нь эдийн засаг, хөрөнгө оруулалт болон […]

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк(ЕСБХБ)-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, Монгол Улсыг хариуцсан захирал ноён Рене ван Хеллтэй уулзаж ярилцлаа.

Уулзалтаар ноён Рене ван Хелл тус банкны Монгол Улс дахь үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөг товч танилцуулж, Хөшигийн Хөндийн Чөлөөт Бүсийн засаг захиргаа байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийллээ. ХӨ-ийн Эдийн засгийн чөлөөт бүсийн стратеги төлөвлөгөөг танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудыг санал болгож ярилцлаа. ЕСБХБ-ын зүгээс техник туслалцаа, урт хугацааны санхүүжилтийн хувилбар, тус бүсийн зүгээс санал болгосон төслүүдийг өөрийн […]

Бүгд Найрамдах Солонгос улсын Инчоны Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн (IFEZ) захирагч Вонсок Юонтой хамтын ажиллагааны талаар уулзлаа.

Инчоны Эдийн Засгийн Чөлөөт Бүс IFEZ нь 2003 онд Инчон олон улсын нисэх буудлын ойролцоо байгуулагдсан. Сонирхолтой нь, анх энэ бүс нутагт газар огт байгаагүй — далайг нөхөн сэргээж далайн усыг соруулж шинээр газартай болгож, дэд бүтцийг байгуулахад долоон жил зарцуулжээ. Тухайн үед эдийн засаг хүнд байдалд байсан тул төслийн хөрөнгө оруулалтыг Солонгосын Засгийн газар […]

Байршил Free Economic Zone
Газрын зураг нээх